Хүүхэд

kant

text ehlel     ХҮҮХДИЙН ТАСАГ

Мангут эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтүүлэн эмчлэх өвчнүүд:

1. Хүүхдийн цочмог ба архаг суулгалт

2. ХӨЦМенежментийн дагуу:  1 наснаас  5  хүртэл насны өвчтэй хүүхдүүд

3. Дунд чихний цочмог, архаг үрэвсэл

4. Залгиур гүйлсэн булчирхайн цочмог, архаг үрэвсэл

5. Томуу, ТТТөвчнүүд ба хүндрэл

6. Хүүхдийн гуурсан хоолойн бөглөршилт цочмог үрэвсэл

7. Гуурсан хоолойн дахимтгай үрэвсэл

8. Гуурсанцарын цочмог үрэвсэл

9. Гуурсан хоолой тэлэх өвчин

10. Уушигны үрэвсэл / цочмог, архаг/

11. Зүрх- судасны тогтолцооны олдмол өвчнүүд

12. Хүүхдийн ходоодны цочмог ,архаг үрэвсэл

13. Цөсний хүүдийн цочмог архаг урэвсэл

14. Элэгний, нойр булчирхайн архаг үрэвсэл

15. Цус багадалтууд

16. Хүүхдийн бөөр шээсний замын цочмог ,архаг өвчнүүд

- Хүүхдэд хийх бүх төрлийн асаргаа,сувилгаанууд  /хамар цэвэрлэх,нүд, чих цэвэрлэх, чихэнд бигнүүр тавих,хүүхдийн цээжинд доргиох ба тогших иллэг, толгой ба биед иллэг хийх, усанд оруулах, цэр соруулах,ходоодонд хаймсуур тавих, хүчилтөрөгч өгөх,зондоор хооллох,эмтэй утлага,бүх төрлийн тарилга эмчилгээ, судсанд уян зүү тавин дусал эмчилгээ/

- Шаардлагатай физик аппаратны ба хоол, чийрэгжүүлэх эмчилгээнүүд хавсарч явагдана.

- Хүүхдийн тасагт  1 наснаас эхлэн авч хэвтүүлдэг.

ХҮҮХДИЙН  ТАСАГТ : 1 наснаас дээш насны хурц, архаг өвчтэй хүүхдүүдийг тохилог тавтай орчинд ,найрсаг харьцаатай хүүхдийн эмч, сувилагч нар хүлээн авч эмчилдэг. 

Манай тасагт нэг өрөөнд 1-2 хүүхэд байрлуулж, оношийн дагуу хоол, асаргаа сувилгаа, эмийн эмчилгээг - физик эмчилгээтэй хавсран явуулдаг төдийгүй хавсарсан суурь өвчнүүдэд  чийрэгжүүлэлтийн засал эмчилгээг хүүхэд, уламжлалтын эмчийн шууд хяналтанд хийдэг онцлогтой байдаг.

Өрөөндөө  цөөнөөр байрлуулдаг тул хүүхдүүд маань давхар ба зөрж халдвар авах эрсдэлгүй , тухайн өвчнөө цөөн хоногт эдгээдэг сайн тал ажиглагддаг.

Мөн эцэг эхчүүдэд Хүүхдийн асаргаа, хооллолт, зарим өвчнүүдийн талаарх мэргэжлийн эмчийн зөвлөгөөг  Харилцан ярилцлагаар ,санамж хуудсаар, самбарын мэдээлэлээр тогтмол өгч ажилладаг.

Сувилагч нар Хүүхдийн асаргаа, сувилгааг гардан хийж, эхчүүдэд өвчтэй хүүхдийн сувилгааны талаар зохих ур чадварыг мэдүүлж гаргадаг сайн туршлагатай.

Манайхаар үйлчлүүлсэн  эцэг эхчүүдийн сэтгэгдлээс  харахад Бидний эмчилгээ үйлчилгээнд талархсан үгс олонтаа байдагт нь манай тасгийнхан урамшиж , илүүтэй хичээн ажиллаж та бүгдийн бяцхан үрсийн эрүүл мэндэд мэддэг чаддагаа харамгүй зориулан хүлээн авч эдгээх болно. Иймд Та БҮХЭН манай эмнэлэг  тасгаар ирж үйлчлүүлэхийг урьж байна.

Хүүхдийн  тасаг нь 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмгэгийн үеийн оношилгоо, эмчилгээ, сувилгааг амбулатори, өдрийн эмчилгээ болон хэвтүүлэн эмчлэх тасагт олон улсын стандартын дагуу үзүүлж байна.

Хүүхдийн биеийн онцлогт тохирсон ор, сахиурын ор, хүүхдийн онцлогт тохирсон хоол зэрэг  хүүхэд, эцэг эхчүүдэд  ээлтэй, тав тухтай орчныг бүрдүүлсэн.

Хүүхдийн тасгийн эмч, мэргэжилтнүүд хүүхдэд тохиолддог дараах өвчин, эмгэгийг оношлон эмчлэж байна. Үүнд:
1. Сульдаа
2. Тураал
3. Цус багадалт
4. Амьсгалын дээд замын эмгэгүүд (ханиад, шуухинаа)
5. Гуурсан хоолой, гуурсанцрын үрэвсэл
6. Уушгины багтраа
7. Хатгаа
8. Суулгалт /вирусын болон нянгийн гаралтай/
Мөн эцэг, эхчүүд болон хүүхдэд  дараах зөвлөгөө өгч байна. Үүнд:
1. Нярайн асаргаа, сувилгаа
2. Хүүхдийн өсөлт хөгжлийн үнэлгээ, зөвлөгөө
3. Эмгэгтэй хүүхдийн өвөрмөц асаргаа, сувилгаа
Хүүхдэд  халуурах, ханиалгах, амьсгаадах, цээж хонхолзох, тайван бус цочромтгой болох, хөдөлгөөн ердийнхөөс багасах,  хоолонд муудах, чихнээс булаг гарах, шингэн алдах, бөөлжих, гэх мэт ямар нэгэн эмгэг шинжүүд ажиглагдвал хүүхдийн нарийн мэргэжлийн эмчид яаралтай үзүүлэхийг зөвлөж байна.
Мангут эмнэлгийн хүүхдийн кабинетад үзлэг хийгдэх өвчнүүд:

1. Нярай болон 2сар  хүртэлх нялхасын эмгэгүүд/ бүтэлт,шарлалт,дутуу ба бага жинтэй/
2. Хүүхдийн цочмог ба архаг суулгалт
3. Хүнд тураал
4. ХӨЦМенежментийн дагуу: 2 САРААС 5 ХҮРТЭЛ насны өвчтэй хүүхдүүд
5. Дунд чихний үрэвсэл
6. Залгиур гүйлсэн булчирхайн үрэвсэл
7. Томуу, ТТТөвчнүүд
8. Хүүхдийн гуурсан хоолойн бөглөршилт цочмог үрэвсэл
9. Гуурсан хоолойн дахимтгай үрэвсэл
10. Гуурсанцарын цочмог үрэвсэл
11. Гуурсан хоолой тэлэх өвчин
12. Уушигны үрэвсэл / цочмог, архаг/
13. Зүрх- судасны тогтолцооны олдмол өвчнүүд
14. Хүүхдийн ходоодны цочмог ,архаг үрэвсэл
15. Цөсний хүүдийн цочмог архаг урэвсэл
16. Элэгний, нойр булчирхайн архаг үрэвсэл
17. Цус багадалтууд
18. Хүүхдийн бөөр шээсний замын өвчин
19. Хүүхдийн  цагаан хорхойтох өвчин

Хэвтэн эмчлүүлэх