Уламжлалт

kant

text ehlel     УЛАМЖЛАЛТЫН ТАСАГ
1. Бүх биеийн зөөлөн бариа 
Эмчилгээний болон өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Хүний биеийн гадаргуугийн суваг хэрдсийн дагуу гараар цочоож арьс, арьсан доорхи өөхлөг эд, булчин, хөлс тосны булчирхай, ясны хальсаар сэдээлт өгч улмаар цагаан судал, цусны эргэлт булчингийн зангилаагаар дамжуулан хий цусны гүйдлийг тэгшитгэж мэдрэл, дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулах, үрэвсэл намдаах, эмгэгийг арилгах, тайвшруулах зорилгоор хийнэ. Тухайн өвчтөний бие болон өвчний махбодиос шалтгаалан гаатай, шар тостой, сүүлний, тантай тосоор бариа хийгдэнэ.

2. Хэсэгчилсэн бариа
Хэсэгчилсэн барианд: Толгой хүзүүний, Нурууны, Гар хөлний, Үе мөчдийн бариаг тухайн өвчтөний зовиур, өвчинд тохируулан хийгдэнэ.
3. Бүх биеийн цэгэн бариа 
Хүний биеийн гадаргуугийн суваг хэрдсийн дагуух мэдрэлийн цэг бэлчрүүдийг гарын хуруугаар даран цочоож арьсан доорхи өөхлөг эд, булчин, ясны хальсаар сэргээлт сэдээлт өгч цагаан судал болон хий цусны гүйдлийг тэгшитгэж мэдрэл, дотор эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулах сэргээх тайвшруулах зорилготой.
4. Хануур
Муу цусыг арилгах / хордлого тайлах /, шарлалтыг багасгах, өвчний уурыг арилгах, шинэ махыг төлжүүлэх зорилгоор хийнэ.
5. Шивүүр
Өвчтэй хэсгийн муу цус, шар усыг гадагшлуулах замаар хий цусны гүйдлийг сайжруулан хэсэг газрын цусан хангамжийг нэмэгдүүлэн үрэвсэл дарж, өвчин намдаах зорилготой.Гал намс, шар усны өвчин, гэмтсэн халуун, хямарсан халуун зэрэг цус шарын өвчинд сайн.
6. Бумба / соруул засал 
Хэсэг газрын мэдрэл, тунгалгийн болон цусан хангамжийг халааж сорох үйлдлээр сайжруулж бие махбодийн хий цусны эргэлтийг тэгшитгэж үрэвсэл дарж, өвдөлт намдаана.
7. Төөнүүр
Хий болон бадганаар үүсгэгдсэн хүйтэн өвчнүүдийн үед биед байрлах хий бадганы бэлчрээр халааж хий цусны гүйдлийг тэгшитгэн шингээлтийг сайжруулах, үрэвсэл дарах, өвдөлт намдаах, хаван арилгах, бэтэг эвдэх, хийг дарах, хүйтэн шар усыг хатаан үе мөчний үйл ажиллагааг хэвийн болгох зорилготой.
8. Туулга / цөс угаах, гэдэс цэвэрлэх
Шингээлтийн үйл ажиллагааг дэмжиж тунгалаг цөвийн ялгаралтыг сайжруулах,  цөв сальсыг хөөж хорыг тайлах, махбодийг тэгшитгэх, бодисын солилцоог сайжруулах, биеийн тамир тэнхээг дээшлүүлэх, өвчнийг үндсээс нь тасалж бадган шарыг арилгах ба биеийг хөнгөрүүлэн дотор илчийг бадруулж дуршлыг нээх, өлсөж ундаасахыг тохирсон цагтай болгох, өтгөн шингэнийг тэгшрүүлнэ. Бас оюуныг хурцалж эрхтнүүдийн чадварыг сайжруулж биеийн тамирын төлжүүлж чадна.Өвчинд тохирох туулгын танг уулгаж эмчийн хяналтан дор эмчилгээг үргэлжлүүлнэ.
9. Бөөлжүүлэг / ходоод угаах /
Бадган сальс арвидсаны улмаас ходоодны галын илч буурсан үед хоолны шингээлтийг сайжруулах, хоолны дурыг нэмэгдүүлэх, эс шингэснийг шингээж хордлого тайлах зорилготой. Мөн эрхтнүүдийн үйл ажиллагааг тодруулж, биеийг хөнгөрүүлэн амны үнэр ба шүлс, нус, цэрийг цэвэршүүлж арилгана.Өвчинд тохирсон бөөлжүүлгийн танг уулган эмчилгээний явцыг эмч хянана.
10. Зүү эмчилгээ
Хүний биеийн гадаргууд байрлах суваг, хэрдэс, биологийн идэвхитэй сүвүүдийг сэдээх замаар тухайн хэсэг газраас биологийн идэвхитэй бодис ялгарч арьсанд байх мэдрэл тунгалгийн болон цусны бичил эргэлтийг сайжруулснаар эрхтэн системийн үйл ажиллагааг тэгшитгэнэ.Тайвшруулах, цочроох, үрэвсэл намдаах, өвдөлт дарах, бодисын солилцоог дамжуулах, халуун буулгах үйлчилгээтэй.
11. Усан эмчилгээ - Рашаан ванн 
- Ясны шөлтэй ванн 
Дулаан болон эмт бодисын үйлчлэлээр биеийг шимжүүлэх, хий цусны гүйдлийг нэмэгдүүлж бие махбодийг тэгшитгэх, бодисын солилцоог нэмэгдүүлэн хордлого тайлах, хөлөргөх, тунгалаг цөвийн ялгаралтыг сайжруулах, зүс царайг өнгөлөг болгох, тайвшруулах, хөшиж татсаныг тавиулах зорилготой.Ясны шөлөн ванн- ясны шимийг арьсны сүвээр дамжуулан сарнисан хийг дарах зоилготой.
12. Сүүн  бариа
Сүүн бариа нь уламжлалт анагаах ухааны таван заслын дэвтээлгэ, түрхэж илэх засалд хамаарагддаг эмчилгээний арга юм.
13. Халуун тосон бариа
Тухайн хүний биеийн байдал, өвчний явцаас шалтгаалан температур болон бариа хийх хугацааг тохируулдаг. Энэ заслыг хийлгэснээр эмчлүүлэгч хөлөрч тайвширна. Эмчилгээний дараа дулаан хувцаслаж, чихээ бөглөн малгай / алчуур / өмсөх хэрэгтэй.
14. Шавар эмчилгээ
Эрдэс бодис болон дулааны нөлөөгөөр захын судсыг өргөсгөж тэр хэсгийн эд эсийн болон мэдрэл цус шингэний эргэлтийг нэмэгдүүлэн улмаар бодисын солилцоог сайжруулан үрэвслийг дарж өвдөлт намдаах зорилготой.
15. Боох дэвтээлэг эмчилгээ / дүдзи 5тай /
Үе гишүү атийж хөшсөн, хатгаж доголсон, хавдар боом, хавдсан үед шар ус гүйж цэлхэрсэн, хийн өвчин бүгдэд сайшаагдсан. Таван төрлийн ургамал найрлаганд багтсан эмв өвсиийг усаар дэвтээж халаан үе мөч болон хавдсан өвдөлттэй газраа боож тавина. Нэг савлагааг 3 удаа тавьж хэрэглэнэ.
16. Жамзи / зөөлөн шимт /
Хийг дарах бөгөөд бадган шарыг хөдөлгөнө.
Эмтэй шар тосон бэлдмэлийг шулуун гэдсээр хийнэ.
17. Нируха / бургуй /
Өтгөн хатах, доод биеийн халуун, шээс хаагдах, хэвлий хөөх, хорхой өвчин, хуучирсан хижиг, тулай, суваг хаван, халуунаар суулгах, шижин, дусал барагдсан зэрэг хүч ихтэй өвчинд нируха өгвөл сайн.Эмт бэлдмэлийг шулуун гэдсээр бургуйдаж хийх эмчилгээ юм.
18. Зөгийн балны татлага
Архаг уушгины хатгааг дарах, хэсгийн цусан хангамж сайжруулах, арьс татаж чангалах зорилгоор хийнэ.

Хэвтэн эмчлүүлэх