Мэдээ мэдээлэл

kant

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийн үзлэгийн тайлан
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр буюу 2017.11.14 –ны өдөр  Мангут эмнэлэнг нь Чихрийн шижин өвчин, Жирэмсний ЧШ-ийн эрт илрүүлэх зорилгоор  үзлэг оношлогоо, шинжилгээ, зөвлөгөө, үнэ төлбөргүй зохион байгуулсан.
Энэ өдөр нийт 27 хүн  хамрагдсанаас:
1. Чихрийн шижин өвчин анх оношлогдсон- 7 хүн
2. Чихрийн шижин өвчин оношлогдсон, хяналт муу- 9 хүн
3. Бодисын солилцооны хам шинжтэй- 3 хүн
4. Жирэмсэн глюкозын өөрчлөлттэй -1 хүн
5. Зөвхөн таргалалттай -2 хүн
6. Нийт үзлэгт хамрагдсан хүмүүсээс таргалалт, жингийн илүүдэлтэй -20 хүн хоол, хөдөлгөөн болон эмчилгээний зөвлөгөө авсан.
7. Нийт ирсэн 27 хүний цусны глюкозыг тодорхойлж шаардлагатай 15 хүнд глюкозжсон гемоглобин үнэ төлбөргүй тодорхойлсон.
Тайлан бичсэн дотоод шүүрлийн эмч: М. Солонго
                                                                                                2017.11.15
Компьютерийн хор уршиг

Компьютерийн хор уршигаас хэрхэн сэргийлэх вэ?

Таны нүд цаг ургэлж компьютерийн дэлгэцнээс шинэ мэдээ, шинэ мөр хайж заншсан байдаг уу. та бараг өдөр бур компьютерийн ард суудаг уу. хэдэн минут ч биш , өчнөөн цагаар, чөлөөт цагаа, эсвэл ажлын цагаар компьютерийн өмнөө суухад нүд чинь өвдөж, нуруу чинь чилж, гар чинь бадайрч байна уу? тэгвэл бид танд зөвлөж байна. компьютерийн өмнө буруу суух эсвэл удаан суух нь олон өөвчин үүсгэх шалтгаан болж өгдөг. тухайлбал нүдний өвчин, нуруу сээр өвдөх , шамбарам, таргалалт ихсэх, сэтгэл санааны тавгүй байдал орох гэх зэрэг маш сөрөг үр нөлөө байдаг байна. гэвч танд зайлшгүй интернетэд суухгүй бол утгагүй санагдаж, эсвэл ажил төрлийн холбоогоо нетээр дамжуулдаг бол эсвэл та мониторийнхоо өмнө өнждөг программист, дизайнер нягтлангийн мэргэжилтэй бол яах вэ? өдөр болгон компьютертэй харьцаад өтөлсөн хойноо өвчтэй болохыг хүсэхгүй байгаа биз дээ. Тэгвэл бид танд зөвлөж байна.

энэ гачигдалаас гарах арга бий. Энэ бол юуны туруунд урьдчилан сэргийлэх явдал юм. бид танд ямар нэгэн биеийн хүнд дасгал, мөнгөний зарлага санал болгох гээп/й байна. хамгийн гол нь үр дүнгий нь үзэхийн тулд тогтмол хийх хэрэгтэй. өдөр бур албан тасалгаандаа хөнгөн амьсгалж, компьютерынхаа соронзон цацрагыг устгаж, дэлгэцэн дээрхээ тод харахыг хүсэж байвал дараах зөвлөмжийг өдөр бүр хэрэгжүүлж бай.

Нүдээ яаж хамгаалах вэ? таны мониторын дэлгэц дараах параметртэй байх ёстой. Үүнд: өнгөний чанар 256- аас илүүгүй байх, 0,28 мм -ээс багагүй хувь хэмжээтэй, регенерацийн давтамж нь 75 гц-ээс багагагүй байх шаардлагатай. харин та монитортоо гараа чөлөөтэй хүргэхэд тохиромжтой байрлалд, нүднээсээ  45 см- ээс багап/й зайд суух ёстой. харин гэрэл дэлгэцэнд цагаан толбо гялтаахаарп/й, хангалттай хурц тэгш хэмжээтэй байх ёстой. ийм учраас та компьютераа цонхны эсрэг талд харагдаж байхаар байрлуулаарай. таны мониторын дэлгэц харанхуйлахад өрөөн дэх бүх зүйл харагдуулж байхыг хүсэхгүй байгаа биз дээ. Иймд дэлгэцэн дээрхээ сайн харахын тулд гэрэл сайн байх хэрэгтэй.

Хэрвээ та компьютерийн өмнө байнга ажилладаг бол нүдэнд тустай дараах зөвөлгөөг мөрдөөд үзээрэй. Доорх дасгалыг тогтмол хийвэл холын хараа муутахаас хамгаалдаг тул өдрийн хэдэн секундийг өөртөө зарцуулаад үзээрэй

Үүнд:
1.    Хэдэн хором компьютераа орхиод нүдээ 10 секунт анивчуул.
2.    5-10 секунд нүдээ хурдан цавчилах дасгал хий.
3.    Дараа нь нүдээ эргэлдүүлэх хөдөлгөөнийг хий.
4.    Нүднийхээ фокусийг хэд хэдэн удаа өөрчилж хараарай. эхпээд цонхон дээрх хөдөлгөөнгүй цэг харж, дараа нь тэнгэрт нисэж байгаа шувууг дагуулж харах эсвэл хотын бүүдгэр хөдөлгөөнийг харах дасгал хийгээрэй.
5.     Хэрвээ та гэртээ байхдаа нүдээ амрааж цочролоо гаргахыг хүсвэл  пакеттэй хандалсан цайгаа хөрсөн хойно нь нүдэндээ жин тавь.
Зөв амьсгалах
та саяхан компьютер худалдаж авсан бол хаалга болон, тасалгааны салхивч онгорхой байх уед компьютераа хэдэн цаг асаалттай байлгаарай. энэ үед компьютер    халах явцад хортой бодисууд     ихээр хуваагдаж нэвт хүлээгддэг. Компьютер байрлуулсан өрөөнд ханиалгаж найтайлгахгүйн тулд их цэвэрлэгээ хийж, цэвэр агаар оруулах хэрэгтэй. хэдий чинээ өрөө тасалгаа чийглэг уур амьсгалтай байна /гэвч энэ нойтон байхыг хэлээгүй шүү/ төдий чинээ таны эрүүл мэндэд сайн. Та бүхэндээ чийглэг байна гэдгийг тодруулбал: та өрөөндөө аквариумтай загасыг компьютер байрладаг газраасаа холгүй, /гэхдээ яг тохойн доороо биш шүү./ тавьж болно. Мөн гоёл чимэглэлийн усан хурхрээ эсвэл дотно найзынхаа өгсөн цэцэгтэй ваарыг ч байрлуулж болно шүү дээ. Харин усаа нэг хоёр өдрөөс хэтрүүлэлгүй солихоо мартаж болохгүй шүү. Өөр нэг зуйл бол мониторийн хажууд кактус     цэцгийг байрлуулбал хорт цацрагийг өөртөө шингээдэг     гэсэн яриа байдаг.
1.    Компьютер ямар ч цацрагт идэвхит бодис цацруулдагп/й. харин компьютерийн кинескоп рентгений туяа цацруулдаг. Гэвч орчин үед компьютерийн мониторууд бүрэн саармагжсан байдалтай болсон. хэрвээ нилээн эртний монитор бол дэлгэцнээсээ хагас метрийн зайд суувал аюулгүй.
2.    Их олон ургамал, кактус цэцэг байрлуулбал цахилгаан соронзон туяа ихэссэн нөхцөлд сайн ургадаг. Заавал компьютерийн хажууд ч биш телевизорийн дэргэд ч тавьж болно.

Зөв суух
Таныг одоо яаж сууж байгааг таах гээд үзье. Зүүн гараа тохойлдчихсон, эрүүгээ түшсэн эсвэл ширээгээ тулчихсан сууж байна уу? ширээнийхээ ард ингэж сууж байвал зөв суулт биш юм. Хэрвээ та ширээнийхээ ард ингэж суудаггүй бол сайн байна. Остеохондроз гэдэг бол-компьютертэй байнга харьцдаг эсвэл суунги амьдралын хэв маягтай хүмүүст тохиолддог мэргэжлийн өвчин юм.
Иймд нурууны ясны өвчингөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмч танд зөвлөж байна. өөрийн ажлын байраа биедээ зөв тохируулан зохион байгуулахад цаг гарга. суух үедээ нурууны ясны ачааллыг багасгахын тулд кресло эсвэл түшлэгтэй сандал хамгийн тохиромжтой. Та ширээнийхээ ард үргэлж суугаад байлп/й босож хөдлөж бай. боломжтой бол дасгал хийж, турник дээр суниаж. Ажил дууссаны дараа бассейнд орж бай. Нурууны хавагналт бадайралт буулгахын тулд шатаар өгсөж уруудаж байх сайн гэдгийг та мэдэх үү. Хүзүүний хондорзийн эсрэг арга хэмжээ авахад дараах дасгал танд тус болно. Та эхлээд хоёр гараа нийлүүлээд шилэн хүзүүнийхээ ард авчир. Дараа нь гараараа хузүүгээ дарж өгөх бөгөөд энэ үед толгойгоо хойш нь гэдийлгэнэ. Энэ дасгалыг хийх явцад хүзүүний булчингууд чангарч, остеохондрозын өвчин тусах магадлал багасдаг байна.
Бөөрний архаг үрэвсэл
Пиелонефрит гэдэг нь өвөрмөц бус някгаар үүсгэгдсэн бөөрний аяганцар тэвшинцрийн салст бүрхэвч, завсрын эдийг хамарсан үрэвсэлт өвчин юм.

Шалтгаан: Грамм эерэг болон грамм сөрег олон төрлийн нянгаар үүсгэгддэг бөгөөд Е.coli давамгайлан халдварлана. Пиелонефрит нь ихэвчлэн нэг нянгаар үүсгэгдэх боловч өвчин архагшсан үед олон төрлийн нянгаар үүсгэгдэх магадлалтай байдаг. Давсганд агуулагдаж байгаа нян өгсөх замаар бөөрний аяганцар тэвшинцэрийг үрэвсүүлнэ. Пиелонефрит үүсэхэд дараахи хүчин зүйлүүд нөлөөлнө:

• Шээсний замын бөглөрөл болсноос салст бүрхэвч сунаж үрэвсэн түүний цусан хангамж
буурснаас халдвар эсэргүүцэх чадвар буурдаг байна.
• Жирэмсэн үед дааврын өөрчлөлт болон умайн томролоос болж шээсний замд саатал үүсдэг.
• Бөөрний халдварын бус өвчлөлүүдээс болж бөөрний цусан хангамж буурснаас халдварт өртөмтгий болдог.
• Дархлаа дарангуйлах эмчилгээний улмаас бие махбодийн дархлаа суларч халдварт нэрвэгдэх нөхцөл бүрдэнэ.

Пиелонефритийн үүсгэгч нян гол төлөв шээсний замаар дамжин халдварлах боловч биеийн аль нэг хэсэгт байгаа халдварын голомтоос нян цусаар дамжин бөөрөнд ордог бөгөөд үүнийг уруудах зам буюу цусаар дамжих гэнэ.

Шинж тэмдэг: Өвчний цочмог болон архаг явцаас шалтгаалан шинж тэмдэг эөр еөр байна.Хэрэв өвчин цочмог явцтай бол өндөр халуурч ерөнхий болон хэсэг газрын шинж тэмдгээр илэрнэ.
Ерөнхий шинж тэмдэг: 3үрхний цохилт түргэсч амьсгаадна. Хэл хуурайшан зузаан цайвар өнгөрөөр хучигдана. Хоолонд дургүй болж бөөлжис цутган бүх бие нь өвдөнө. Артерйн даралт ихсэх. Зарим тохиолдолд бактериемийн шок болж биеийн байдал хүндрэн арьс цайж, судасны цохилт сулран,артерийн даралт буурч болно. Дахин дахин халуурах нь бөөрөнд идээт үрэвсэл даамжирч байгааг илэрхийлнэ.

Хэсэг газрын шинж:

Ууц нуруу хэвлийн дээд хэсгээр өвдөж энэ нь заримдаа халуун оргиж мэдэгдэнэ.Өвдөлт хавирганы нум,цавь,бэлэг эрхтэн рүү дамжин өвдөнө. Ихэвчлэн өвчин эхэлснээс хойш шээсний өөрчлөлт илэрнэ.Энэ нь шээсний хэмжээ багасч нягт нь нэмэгдэнэ Ахимаг настай туранхай ядруу биетэй хүнд эмнэлзүйн шинж тэмдэг ихэвчлэн бүдэг цус багадах хордлогын шинжүүдээр илэрнэ.

Оношлогоо,эмчилгээ

Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг, шээсэнд нян илрүүлэх шинжилгээ, рентген, хэт авиан шинжилгээ,радиоизотопийн шинжилгээ зэргээр оношлоно. Эмчилгээний хувьд тухайн өвчтөнд тохирсон дэглэм, хоол унд мөн үүсгэгчээс шалтгаалан тохирох антибиотикийг сонгох ба дур мэдэн олон төрлийн антибиотикийг хэрэглэснээс болж өвчин даамжран хүндрэх нь цөөнгүй байдаг.

Урьдчилан сэргийлэлт:

Бөөрний архаг үрэвсэл болон энэ төрлийн өвчин ихсэж байгаа өнөө үед дараах шаардлагуудыг биелүүлж байх хэрэгтэй.
Үүнд:

1. Оносон шинжилгээ, эмчилгээ хийлгэж байх.
2. Биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хийлгэх.
3. Хоол унд эрүүл чанартай байх, хоолны дэглэм сайн барих
4. Хувцаслалтын зохицол, улиралдаа зохицуулж хувцаслах
5. Хөдөлгөөний зөв зохицол маш чухал болно.
Чихрийн шижин өвчин

Хүний бие махбодь хэрэглэсэн хоол хүнснийхээ ихэнхийг нь глюкоз (чихрийн нэгэн төрөл буюу сахар) болгон хувиргадаг. Харин инсулин нь глюкозыг цуснаас эс рүү орох боломжийг олгогч, нойр булчирхайд үүсдэг даавар юм. Чихрийн шижин өвчний үед хүний бие махбодид инсулин хангалттай хэмжээгээр боловсорч чаддаггүй байна. Энэхүү өвчний үед глюкоз буюу сахар нь биеийн эсэд шингэхийн оронд хүний цусанд хуримтлагддаг.

Чихрийн шижин өвчний хэлбэрүүд:
Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин: -Инсулины туйлын дутагдал (нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдсанаас үүснэ). Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог.

Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин:  -Инсулины харьцангуй дутагдал (инсулины ялгаралт хэвийн ч биеийн эсүүд түүнийг мэдрэхээ болихыг хэлнэ). Чихрийн шижин өвчтэй гэж оношлогдсон хүмүүсийн 90- 95 хувьд энэ хэв шинжийн чихрийн шижин тохиолддог.

Цусан дахь сахарын хэмжээ их байгаагаа хэрхэн мэдэх вэ?
 
Цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь зөв хооллож, инсулиныг тогтмол хэрэглэсэн үед ч тохиолдож болдог. Цусны сахарын хэмжээ 15 ммол/л-ээс их бол “маш их” гэж үзээд, анхаарал хандуулах хэрэгтэй. Нэг удаа хооллохдоо хэт их хоол идэх, өвчин тусах, дааврын өөрчлөлтөд орох, бухимдах зэрэг нь цусны сахарын хэмжээнд нөлөөлдөг. Энэ үед доорх шинж тэмдгээс илэрнэ.
Үүнд:
•    Ойр ойрхон шээс хүрэх
•    Ам ихээр цангах
•    Нүд бүрэлзэх
•    Хэт ядрах
•     Чихрийн шижин нь цусны судас нарийсах, хатуурах гол шалтгаан болдог. Ингэснээр дараах хүндрэлүүд гарна.
•     Нүдний эмгэг
•     Бөөрний эмгэг
•     Цус харвалт
•     Зүрхний өвчин

Хэрэв цусан дахь сахарын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ их байвал хэвийн байдалд оруулахын тулд хурдан үйлчилгээтэй инсулиныг нэмэлт тунгаар хэрэглэх ёстой. Эмч сахарын хэмжээг бууруулах зорилгоор хэрэглэх инсулины хэмжээг тогтоож өгнө.
Хэрэв цусан дахь сахарын хэмжээгээ хэт бага байгааг хэрхэн мэдэх вэ?
Чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ хэт бага байх нь элбэг тохиолддог. Цусны сахарын хэмжээ 4 ммол/л-ээс бага байвал маш бага гэж үзээд, анхаарлаа хандуулах хэрэгтэй. Дараах шинж тэмдэг илэрнэ.

•     Хэт ядрах
•     Ойр ойрхон зогисуулах
•     Ярих, сэтгэх чадвар буурах
•     Булчингийн зохицуулалт алдагдах
•     Хөлрөх
•     Шөрмөс татах
•     Булчингийн таталт өгөх
•     Бие суларч, хүч тамиргүй болох
•     Царай зэвхийрэх
•     Ухаан балартах/алдах

Чихрийн шижинтэй хүмүүсийн цусны сахарын хэмжээ бага бол илэрч буй шинж тэмдгийг багасгаж, эрч хүчийг нэн даруй сэргээх үйлчилгээтэй зарим хүнс, хийжүүлсэн содтой ус - 1/2-ээс 3/4 аяга

•     жимсний нгүүс -1/2 аяга
•     жимс- Хоёр хоолны халбага үзэм
•     сүү- Нэг аяга
•     чихэр- Таван ширхэг
•     глюкоз уухаар- Гурван ширхэг эм (тус бүр 5 грамм)
Чихриин шижинг хянах алхмууд:

•     Өөрийнхөө шинжилгээний үзүүлэлтүүдийг мэдэх, тогтмол тэмдэглэх
•     Гэрийн нөхцөлд цусны сахараа хэмжих
•     Эмчийн зааврын дагуу эмчилгээг хийлгэх
•     Байнгын хяналтад байж, заасан хугацаанд тогтмол үзүүлэх
•     Биеийн жингээ тогтмол барьж, БЖИ 18 кг/м2-аас багагүй, 24.9 кг/м2-аас ихгүй байх
•     Зөв зохистой хооллох
•     Идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэх (долоо хоногийн таван өдөр, өдөр бүр 30 минут идэвхтэй хөдөлгөөн тогтмол хийх)
•     Тамхи татахгүй байх

Чихрийн шижин өвчний үеийн зөвшөөрөх хүнс
 
Хар гурил , хөц будаа , гурвалжин будаа арвайн гурил , эрдэнэ шиш , хар талх , үхэр адууны өөхгүй хар мах , дүфү , өндөг , загас , тахианы мах , бүх төрлийн шинэ ногоо , ургамлын тос , шар буурцаг гүнждийн тос болон оливын тос , цагаан идээ , бүх төрлийн шинэ жимс жимсгэнэ хэрэглэнэ .
Хеликобактер гэж юу вэ?

1983 онд Австралийн эрдэмтэн Warren.J Marshall.B нар ходоодны нугалуурын үрэвсэж, шархалсан хэсгээс нэгэн бичил биет илрүүлжээ. Хожим үүнийг “Хеликобактер" (Helicobacter pylori) гэж нэрлэжээ. Хеликобактери нь буурай хөгжилтэй орны хүн ам, ялангуяа хүүхэд залуучуудын дунд тохиолдох нь элбэг байдаг. Сүүлийн 10 жилд манай оронд ходоод, гэдэсний шархлаа хоёр дахин нэмэгдсэн бөгөөд, ходоодны шархлаатай хүмүүсийн 50-60 хувь, дээд гэдэсний шархлаатай хүмүүсийн шархлааны шалтгаан 90 хувь гаруй нь энэхүү бактерээс үүдэлтэй байна.Уг халдварыг дэлхий нийтэд гэр бүлийн өвчин буюу чимээгүй тахал гэгдэх болсон.

Хеликобактерийн хор уршиг?

Хеликобактер мушгиа хэлбэрийн сахлаараа ходоодны салст бүрхүүлийг өрөмдөн, ходоодны доторхи ханыг хамгаалагч салслаг бүрхүүл үүсгэдэг эсийг гэмтээдэг. Ингэснээр ходоодны ханыг ходоодны хүчлээс хамгаалдаг салслаг бүрхүүл үгүй болж, ходоодны хүчил, бактерийн ялгаруулж буй шүүрлийн нелөөгөөр ходоодны доторхи хананд үрэвсэл үүсч дараа нь шархалдаг ажээ. Иймд хеликобактер нь ходоодны улайлт, шарх, архаг үрэвсэл.гэр бүлийн хэн нэгэн нь хавдраар өвчилж байснаас үл хамааран ходоодны өмөнгөөр өвчлөх зэрэг орно. Манай оронд ходоодны өмөн нь хавдрын шалтгаант нас баралтын хоёрдугаар байранд ордог.

Хеликобактер хэрхэн халдварладаг вэ?

Энэхүү бактер нь байгальд тааралддаггүй, зөвхөн хүнээс хүнд дамжих бөгөед шүд хорхойтсон, буйлны үрэвсэл болон шүдний бусад өвчний үед хүний амны хөндийд үүсч, тэндээ бөөгнөрөн, хүний шүлсэнд хадгалагдан үнсэлцэх, хэрэглэсэн аяга таваг, бохирлогдсон болон удаан хадгалагдсан хоол хүнс, бохир гараар дамжин халддаг. Томчууд бид хүүхдээ хооллохдоо халбагатай хоолыг нь өөрөө амандаа үмхэх, зажилж өгөх, соска нь унахад эх, эцэг нь амандаа үмхээд эргээд хүүхдэдээ хөхүүлөх зэрэг үйлдлүүдийг хийх нь халдварыг шууд дамжуулж байдаг. Уг бактери нь давстай эсвэл чихэрлэг орчинд илүү ихзэр үржин орширч, хороо ялгаруулдаг.Тиймээс ходоодны хүчил ялгаралтыг их зсгэдэг хүнсний бүтээгдэхүүн , хоолны янз бүрийн амтлагч, соус , цэвэр сүү , түүхий ногоо , исгэлэн жимс, хэт чихэрлэг зүйл , газтай ундаа , өөхтостой мах, архидамхи зэргээс татгалзах хэрэгтэй. Манай оронд бас нэгэн халдвар авах нөхцөл байдаг. Энэ нь хоносон хоол халааж иддэг буруу зуршил байдаг. Хоносон хоолыг халаах тусам шөл нь өтгөрч, шим тэжээлийн чанар нь буурч, бактери үржиж, ямар нэгэн халдвар авах боломжийг бүрдүүлдэг. Тиймээс өрх бүр ам бүлдээ тохирсон хэмжээтэй, амттай, эрүүл чанартай хоол хийж байх хэрэгтэй. Болсон хоолыг тэр даруй идэх ёстой ба хадгалж удаан байлган, хонуулж болохгүй.

Дээр хэлсэнчлэн гэр бүлийн өвчин гэгддэг тул гэр бүлд хэн нэгэн уг халдвараар евчилсөн бол гэр бүлийн гишүүдээ шинжилгээнд хамруулах хэрэгтэйг сануулъя. Мөн хүн тус бүр өөрийн аяга, халбагатай байх нь анхдагч урьдчилан сэргийлэлт болж чадна. Өвөг дээдэс минь эрт дээр үед өөрийн аягыг хэрэглэдэг байсан нь их олон учиртай байжээ. Одоо үед гэр бүл, найз нөхөд, албан байгууллагаараа нийтийн хоолны газруудаар их хооллодог болсон. Энэ нь мөн л халдвар авах эрсдпийг нэмэгдүүлнэ гэдгийг сануулахад илүүдэхгүй байхаа.
Халдвар авсан эсэхээ хэрхзн мэдэх вэ?
Халдварыг оношлоход доорх шинжилгээнүүдийг ашигладаг.
Серологийн шинжилгээ- Цусанд H.Pylori -н эсрэг биеийг үзэх ба тоон болон чанарын 2 янзын аргаар үздэг. Чанарын аргаар шинжилгээний хариу -/+ гэж гарах ба энэ нь тухайн хүнд халдвар байна гэдгийг илтгэнэ. Тоон аргаар шинжилгээний хариу нь ямар нэгэн тоон утга гарна
Уреаза тест- Ходоодны дуран хийж байх үед нь ходоодны салстаас тодорхой хэсгийг авч нянгаас ялгарах өвөрмөц ферментийг индикатор ашиглан тодорхойлно.
Нян өсгөвөрлөх- Өвчтөний ходоодны салстаас авсан хэсэг, угаадас зэргээс бактериологи шинжилгээ хийдэг. Энэ нь 2-3 хоног зарцуулах,
Өтгөнд нян илрүүлэх- Мэдрэг болон өвөрмөц чанар 99%. Нянгийн халдвар, идэвхийг тодорхойлохоос гадна эмчилгэз хийсний үр дүнг энэ аргаар үзэх хэрэггэй.
Амьсгалын сорил- Мэдрэг болон евөрмөц чанар 99%. Аргачлал нь маш хялбар, үйлчлүүлэгчид аюулгүй. Ердөө та 30 минутын зайтай нийт 2 удаа тусгай оношлогооны уут рүү үлээгээд л болно.Уг арга нь хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй бөгөөд нянгийн халдвар.идэвхийг тодорхойлохоос гадна эмчилгээ хийсний үр дүнг хянахад хамгийн зөв арга юм. Өтгөнд нян илрүүлэх болон амьсгалын сорил хийлгэх үедээ:
a)     2 долоо хоногоос дээш ходоодны хүчил бууруулах эм хэрэглээгүй байх
b)     4 долоо хоног дотор антибиотик хэрэглээгүй байх хэрэгтэй
c)     Эмчилгээний үр дүн үзэх бол эмчилгээ дуусаад дор хаяж 4 долоо хоног болсон байх ер нь 8 долоо хоногоос хойш үр дүнг үнэлдэг.

Хеликобактертай хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ? Хэвлийгээр цанхайна. Энэ нь ихэнхдээ хэдэн долоо хоногоор алга болж, эргэж мэдрэгдэнэ. Шөнө дундын үед, ходоод хоосон үед илүү мэдрэгдэнэ. Юм идэхэд арилна. Мөн
ходоодны хүчил ялгаруулалтын эсрэг антацид эмүүд уухад арилна. Доорхи бусад шинжүүд илэрнэ.
Үүнд:
-     жин буурах
-     хэвлий орчимд өвдөх
-     цээж гашуун оргих
-     цээж хорсох
-     хоолны дуршил буурах
-     дотор муухай оргих
-     бөөлжих
-     ходоод орчимд хүндрэх
-     амнаас эвгүй үнэр үнэртэх. Зарим хүнд дээрхи шинжүүд тод илрэхгүй, огт илрэхгүй ч байх ч тохиолдол бий.
Ходоодны шархнаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хүн өөрийнхөө өдөр тутмын амьдралд хяналт тавьж, зөв зохистой хооллож, зев дэглэмээр амьдрах явдал юм. Энэ олон зев гэсэн тодотголын дунд юуг хэлээд байгааг гайхаж байна уу? Тэгвзл анхааралтай уншаарай!
Хэрэв цээж хорсож, хоолны шингэц алдагдан, бие чинь зовиуртай, шаналал нэмэгдэж, цаашлаад нүүрнээс чинь батга салахаа байж, ажил чинь урагшгүй болбол:

-Хэт их бүү ид, бага багаар хоолло. Хоолны хооронд хөнгөн зүйл идэж занш. Зеөлөн хоол ид, хэт их хуурай, аргуу хоол идэхгүй байх. Оройн 18- 19-цагаас хойш хоол бүү ид. “Өглөөний хоолыг өөртөө, өдрийнхийг найздаа, оройн хоолыг дайсандаа” гэдгийг байнга санаж яв. -Сайн зажилж ид. Үүний тулд шүдээ эрүүл байлга.
-Ямар хоол унд идсэнэзс болж евдөж байгааг нь анхаарч түүнээс аль болох татгалзаарай. /Үүнд: ихэвчлэн архи, кофе, халуун ногоо, хийжүүлсэн ундаа өөхтэй аргуун хоол баггдаг./
-Цзэж хорсох нь шөнө хэвтэх үед нэмэгдвэл цээжээ өндийлгөөд ендөр дэртэй унт. Хамгийн гол нь хоол идсэнийхээ дараа бүү хэвт. Болж өгвөл гадуур салхинд алх.

-Ус их ууж бай. Хоол идэхийн өмнө болон хойно хоёр томхон аяга ус
уухаас гадна хоолны хооронд байнга ус ууж бай. Ходоодоо амраая гэвэл зөгийи балтай, ганцхан аяга бүлэзн ус өдөрт нэг удаа уухад л хангалттай.

-Тамхи бүү тат. Тамхи татах буюу зажлахад ходоодны хүчил ихэсч өвчинг улам нэмэгдүүлэх төдийгүй ходоодны ханыг зузааруулж хавдар үүсгэх нөхцлийг бүрүүлнэ.