Мэдээ мэдээлэл

kant

Хеликобактер гэж юу вэ?

1983 онд Австралийн эрдэмтэн Warren.J Marshall.B нар ходоодны нугалуурын үрэвсэж, шархалсан хэсгээс нэгэн бичил биет илрүүлжээ. Хожим үүнийг “Хеликобактер" (Helicobacter pylori) гэж нэрлэжээ. Хеликобактери нь буурай хөгжилтэй орны хүн ам, ялангуяа хүүхэд залуучуудын дунд тохиолдох нь элбэг байдаг. Сүүлийн 10 жилд манай оронд ходоод, гэдэсний шархлаа хоёр дахин нэмэгдсэн бөгөөд, ходоодны шархлаатай хүмүүсийн 50-60 хувь, дээд гэдэсний шархлаатай хүмүүсийн шархлааны шалтгаан 90 хувь гаруй нь энэхүү бактерээс үүдэлтэй байна.Уг халдварыг дэлхий нийтэд гэр бүлийн өвчин буюу чимээгүй тахал гэгдэх болсон.

Хеликобактерийн хор уршиг?

Хеликобактер мушгиа хэлбэрийн сахлаараа ходоодны салст бүрхүүлийг өрөмдөн, ходоодны доторхи ханыг хамгаалагч салслаг бүрхүүл үүсгэдэг эсийг гэмтээдэг. Ингэснээр ходоодны ханыг ходоодны хүчлээс хамгаалдаг салслаг бүрхүүл үгүй болж, ходоодны хүчил, бактерийн ялгаруулж буй шүүрлийн нелөөгөөр ходоодны доторхи хананд үрэвсэл үүсч дараа нь шархалдаг ажээ. Иймд хеликобактер нь ходоодны улайлт, шарх, архаг үрэвсэл.гэр бүлийн хэн нэгэн нь хавдраар өвчилж байснаас үл хамааран ходоодны өмөнгөөр өвчлөх зэрэг орно. Манай оронд ходоодны өмөн нь хавдрын шалтгаант нас баралтын хоёрдугаар байранд ордог.

Хеликобактер хэрхэн халдварладаг вэ?

Энэхүү бактер нь байгальд тааралддаггүй, зөвхөн хүнээс хүнд дамжих бөгөед шүд хорхойтсон, буйлны үрэвсэл болон шүдний бусад өвчний үед хүний амны хөндийд үүсч, тэндээ бөөгнөрөн, хүний шүлсэнд хадгалагдан үнсэлцэх, хэрэглэсэн аяга таваг, бохирлогдсон болон удаан хадгалагдсан хоол хүнс, бохир гараар дамжин халддаг. Томчууд бид хүүхдээ хооллохдоо халбагатай хоолыг нь өөрөө амандаа үмхэх, зажилж өгөх, соска нь унахад эх, эцэг нь амандаа үмхээд эргээд хүүхдэдээ хөхүүлөх зэрэг үйлдлүүдийг хийх нь халдварыг шууд дамжуулж байдаг. Уг бактери нь давстай эсвэл чихэрлэг орчинд илүү ихзэр үржин орширч, хороо ялгаруулдаг.Тиймээс ходоодны хүчил ялгаралтыг их зсгэдэг хүнсний бүтээгдэхүүн , хоолны янз бүрийн амтлагч, соус , цэвэр сүү , түүхий ногоо , исгэлэн жимс, хэт чихэрлэг зүйл , газтай ундаа , өөхтостой мах, архидамхи зэргээс татгалзах хэрэгтэй. Манай оронд бас нэгэн халдвар авах нөхцөл байдаг. Энэ нь хоносон хоол халааж иддэг буруу зуршил байдаг. Хоносон хоолыг халаах тусам шөл нь өтгөрч, шим тэжээлийн чанар нь буурч, бактери үржиж, ямар нэгэн халдвар авах боломжийг бүрдүүлдэг. Тиймээс өрх бүр ам бүлдээ тохирсон хэмжээтэй, амттай, эрүүл чанартай хоол хийж байх хэрэгтэй. Болсон хоолыг тэр даруй идэх ёстой ба хадгалж удаан байлган, хонуулж болохгүй.

Дээр хэлсэнчлэн гэр бүлийн өвчин гэгддэг тул гэр бүлд хэн нэгэн уг халдвараар евчилсөн бол гэр бүлийн гишүүдээ шинжилгээнд хамруулах хэрэгтэйг сануулъя. Мөн хүн тус бүр өөрийн аяга, халбагатай байх нь анхдагч урьдчилан сэргийлэлт болж чадна. Өвөг дээдэс минь эрт дээр үед өөрийн аягыг хэрэглэдэг байсан нь их олон учиртай байжээ. Одоо үед гэр бүл, найз нөхөд, албан байгууллагаараа нийтийн хоолны газруудаар их хооллодог болсон. Энэ нь мөн л халдвар авах эрсдпийг нэмэгдүүлнэ гэдгийг сануулахад илүүдэхгүй байхаа.
Халдвар авсан эсэхээ хэрхзн мэдэх вэ?
Халдварыг оношлоход доорх шинжилгээнүүдийг ашигладаг.
Серологийн шинжилгээ- Цусанд H.Pylori -н эсрэг биеийг үзэх ба тоон болон чанарын 2 янзын аргаар үздэг. Чанарын аргаар шинжилгээний хариу -/+ гэж гарах ба энэ нь тухайн хүнд халдвар байна гэдгийг илтгэнэ. Тоон аргаар шинжилгээний хариу нь ямар нэгэн тоон утга гарна
Уреаза тест- Ходоодны дуран хийж байх үед нь ходоодны салстаас тодорхой хэсгийг авч нянгаас ялгарах өвөрмөц ферментийг индикатор ашиглан тодорхойлно.
Нян өсгөвөрлөх- Өвчтөний ходоодны салстаас авсан хэсэг, угаадас зэргээс бактериологи шинжилгээ хийдэг. Энэ нь 2-3 хоног зарцуулах,
Өтгөнд нян илрүүлэх- Мэдрэг болон өвөрмөц чанар 99%. Нянгийн халдвар, идэвхийг тодорхойлохоос гадна эмчилгэз хийсний үр дүнг энэ аргаар үзэх хэрэггэй.
Амьсгалын сорил- Мэдрэг болон евөрмөц чанар 99%. Аргачлал нь маш хялбар, үйлчлүүлэгчид аюулгүй. Ердөө та 30 минутын зайтай нийт 2 удаа тусгай оношлогооны уут рүү үлээгээд л болно.Уг арга нь хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй бөгөөд нянгийн халдвар.идэвхийг тодорхойлохоос гадна эмчилгээ хийсний үр дүнг хянахад хамгийн зөв арга юм. Өтгөнд нян илрүүлэх болон амьсгалын сорил хийлгэх үедээ:
a)     2 долоо хоногоос дээш ходоодны хүчил бууруулах эм хэрэглээгүй байх
b)     4 долоо хоног дотор антибиотик хэрэглээгүй байх хэрэгтэй
c)     Эмчилгээний үр дүн үзэх бол эмчилгээ дуусаад дор хаяж 4 долоо хоног болсон байх ер нь 8 долоо хоногоос хойш үр дүнг үнэлдэг.

Хеликобактертай хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ? Хэвлийгээр цанхайна. Энэ нь ихэнхдээ хэдэн долоо хоногоор алга болж, эргэж мэдрэгдэнэ. Шөнө дундын үед, ходоод хоосон үед илүү мэдрэгдэнэ. Юм идэхэд арилна. Мөн
ходоодны хүчил ялгаруулалтын эсрэг антацид эмүүд уухад арилна. Доорхи бусад шинжүүд илэрнэ.
Үүнд:
-     жин буурах
-     хэвлий орчимд өвдөх
-     цээж гашуун оргих
-     цээж хорсох
-     хоолны дуршил буурах
-     дотор муухай оргих
-     бөөлжих
-     ходоод орчимд хүндрэх
-     амнаас эвгүй үнэр үнэртэх. Зарим хүнд дээрхи шинжүүд тод илрэхгүй, огт илрэхгүй ч байх ч тохиолдол бий.
Ходоодны шархнаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Хүн өөрийнхөө өдөр тутмын амьдралд хяналт тавьж, зөв зохистой хооллож, зев дэглэмээр амьдрах явдал юм. Энэ олон зев гэсэн тодотголын дунд юуг хэлээд байгааг гайхаж байна уу? Тэгвзл анхааралтай уншаарай!
Хэрэв цээж хорсож, хоолны шингэц алдагдан, бие чинь зовиуртай, шаналал нэмэгдэж, цаашлаад нүүрнээс чинь батга салахаа байж, ажил чинь урагшгүй болбол:

-Хэт их бүү ид, бага багаар хоолло. Хоолны хооронд хөнгөн зүйл идэж занш. Зеөлөн хоол ид, хэт их хуурай, аргуу хоол идэхгүй байх. Оройн 18- 19-цагаас хойш хоол бүү ид. “Өглөөний хоолыг өөртөө, өдрийнхийг найздаа, оройн хоолыг дайсандаа” гэдгийг байнга санаж яв. -Сайн зажилж ид. Үүний тулд шүдээ эрүүл байлга.
-Ямар хоол унд идсэнэзс болж евдөж байгааг нь анхаарч түүнээс аль болох татгалзаарай. /Үүнд: ихэвчлэн архи, кофе, халуун ногоо, хийжүүлсэн ундаа өөхтэй аргуун хоол баггдаг./
-Цзэж хорсох нь шөнө хэвтэх үед нэмэгдвэл цээжээ өндийлгөөд ендөр дэртэй унт. Хамгийн гол нь хоол идсэнийхээ дараа бүү хэвт. Болж өгвөл гадуур салхинд алх.

-Ус их ууж бай. Хоол идэхийн өмнө болон хойно хоёр томхон аяга ус
уухаас гадна хоолны хооронд байнга ус ууж бай. Ходоодоо амраая гэвэл зөгийи балтай, ганцхан аяга бүлэзн ус өдөрт нэг удаа уухад л хангалттай.

-Тамхи бүү тат. Тамхи татах буюу зажлахад ходоодны хүчил ихэсч өвчинг улам нэмэгдүүлэх төдийгүй ходоодны ханыг зузааруулж хавдар үүсгэх нөхцлийг бүрүүлнэ.