Мэдээ мэдээлэл

kant

Бөөрний архаг үрэвсэл
Пиелонефрит гэдэг нь өвөрмөц бус някгаар үүсгэгдсэн бөөрний аяганцар тэвшинцрийн салст бүрхэвч, завсрын эдийг хамарсан үрэвсэлт өвчин юм.

Шалтгаан: Грамм эерэг болон грамм сөрег олон төрлийн нянгаар үүсгэгддэг бөгөөд Е.coli давамгайлан халдварлана. Пиелонефрит нь ихэвчлэн нэг нянгаар үүсгэгдэх боловч өвчин архагшсан үед олон төрлийн нянгаар үүсгэгдэх магадлалтай байдаг. Давсганд агуулагдаж байгаа нян өгсөх замаар бөөрний аяганцар тэвшинцэрийг үрэвсүүлнэ. Пиелонефрит үүсэхэд дараахи хүчин зүйлүүд нөлөөлнө:

• Шээсний замын бөглөрөл болсноос салст бүрхэвч сунаж үрэвсэн түүний цусан хангамж
буурснаас халдвар эсэргүүцэх чадвар буурдаг байна.
• Жирэмсэн үед дааврын өөрчлөлт болон умайн томролоос болж шээсний замд саатал үүсдэг.
• Бөөрний халдварын бус өвчлөлүүдээс болж бөөрний цусан хангамж буурснаас халдварт өртөмтгий болдог.
• Дархлаа дарангуйлах эмчилгээний улмаас бие махбодийн дархлаа суларч халдварт нэрвэгдэх нөхцөл бүрдэнэ.

Пиелонефритийн үүсгэгч нян гол төлөв шээсний замаар дамжин халдварлах боловч биеийн аль нэг хэсэгт байгаа халдварын голомтоос нян цусаар дамжин бөөрөнд ордог бөгөөд үүнийг уруудах зам буюу цусаар дамжих гэнэ.

Шинж тэмдэг: Өвчний цочмог болон архаг явцаас шалтгаалан шинж тэмдэг эөр еөр байна.Хэрэв өвчин цочмог явцтай бол өндөр халуурч ерөнхий болон хэсэг газрын шинж тэмдгээр илэрнэ.
Ерөнхий шинж тэмдэг: 3үрхний цохилт түргэсч амьсгаадна. Хэл хуурайшан зузаан цайвар өнгөрөөр хучигдана. Хоолонд дургүй болж бөөлжис цутган бүх бие нь өвдөнө. Артерйн даралт ихсэх. Зарим тохиолдолд бактериемийн шок болж биеийн байдал хүндрэн арьс цайж, судасны цохилт сулран,артерийн даралт буурч болно. Дахин дахин халуурах нь бөөрөнд идээт үрэвсэл даамжирч байгааг илэрхийлнэ.

Хэсэг газрын шинж:

Ууц нуруу хэвлийн дээд хэсгээр өвдөж энэ нь заримдаа халуун оргиж мэдэгдэнэ.Өвдөлт хавирганы нум,цавь,бэлэг эрхтэн рүү дамжин өвдөнө. Ихэвчлэн өвчин эхэлснээс хойш шээсний өөрчлөлт илэрнэ.Энэ нь шээсний хэмжээ багасч нягт нь нэмэгдэнэ Ахимаг настай туранхай ядруу биетэй хүнд эмнэлзүйн шинж тэмдэг ихэвчлэн бүдэг цус багадах хордлогын шинжүүдээр илэрнэ.

Оношлогоо,эмчилгээ

Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг, шээсэнд нян илрүүлэх шинжилгээ, рентген, хэт авиан шинжилгээ,радиоизотопийн шинжилгээ зэргээр оношлоно. Эмчилгээний хувьд тухайн өвчтөнд тохирсон дэглэм, хоол унд мөн үүсгэгчээс шалтгаалан тохирох антибиотикийг сонгох ба дур мэдэн олон төрлийн антибиотикийг хэрэглэснээс болж өвчин даамжран хүндрэх нь цөөнгүй байдаг.

Урьдчилан сэргийлэлт:

Бөөрний архаг үрэвсэл болон энэ төрлийн өвчин ихсэж байгаа өнөө үед дараах шаардлагуудыг биелүүлж байх хэрэгтэй.
Үүнд:

1. Оносон шинжилгээ, эмчилгээ хийлгэж байх.
2. Биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хийлгэх.
3. Хоол унд эрүүл чанартай байх, хоолны дэглэм сайн барих
4. Хувцаслалтын зохицол, улиралдаа зохицуулж хувцаслах
5. Хөдөлгөөний зөв зохицол маш чухал болно.