Мэдээ мэдээлэл

kant

Компьютерийн хор уршиг

Компьютерийн хор уршигаас хэрхэн сэргийлэх вэ?

Таны нүд цаг ургэлж компьютерийн дэлгэцнээс шинэ мэдээ, шинэ мөр хайж заншсан байдаг уу. та бараг өдөр бур компьютерийн ард суудаг уу. хэдэн минут ч биш , өчнөөн цагаар, чөлөөт цагаа, эсвэл ажлын цагаар компьютерийн өмнөө суухад нүд чинь өвдөж, нуруу чинь чилж, гар чинь бадайрч байна уу? тэгвэл бид танд зөвлөж байна. компьютерийн өмнө буруу суух эсвэл удаан суух нь олон өөвчин үүсгэх шалтгаан болж өгдөг. тухайлбал нүдний өвчин, нуруу сээр өвдөх , шамбарам, таргалалт ихсэх, сэтгэл санааны тавгүй байдал орох гэх зэрэг маш сөрөг үр нөлөө байдаг байна. гэвч танд зайлшгүй интернетэд суухгүй бол утгагүй санагдаж, эсвэл ажил төрлийн холбоогоо нетээр дамжуулдаг бол эсвэл та мониторийнхоо өмнө өнждөг программист, дизайнер нягтлангийн мэргэжилтэй бол яах вэ? өдөр болгон компьютертэй харьцаад өтөлсөн хойноо өвчтэй болохыг хүсэхгүй байгаа биз дээ. Тэгвэл бид танд зөвлөж байна.

энэ гачигдалаас гарах арга бий. Энэ бол юуны туруунд урьдчилан сэргийлэх явдал юм. бид танд ямар нэгэн биеийн хүнд дасгал, мөнгөний зарлага санал болгох гээп/й байна. хамгийн гол нь үр дүнгий нь үзэхийн тулд тогтмол хийх хэрэгтэй. өдөр бур албан тасалгаандаа хөнгөн амьсгалж, компьютерынхаа соронзон цацрагыг устгаж, дэлгэцэн дээрхээ тод харахыг хүсэж байвал дараах зөвлөмжийг өдөр бүр хэрэгжүүлж бай.

Нүдээ яаж хамгаалах вэ? таны мониторын дэлгэц дараах параметртэй байх ёстой. Үүнд: өнгөний чанар 256- аас илүүгүй байх, 0,28 мм -ээс багагүй хувь хэмжээтэй, регенерацийн давтамж нь 75 гц-ээс багагагүй байх шаардлагатай. харин та монитортоо гараа чөлөөтэй хүргэхэд тохиромжтой байрлалд, нүднээсээ  45 см- ээс багап/й зайд суух ёстой. харин гэрэл дэлгэцэнд цагаан толбо гялтаахаарп/й, хангалттай хурц тэгш хэмжээтэй байх ёстой. ийм учраас та компьютераа цонхны эсрэг талд харагдаж байхаар байрлуулаарай. таны мониторын дэлгэц харанхуйлахад өрөөн дэх бүх зүйл харагдуулж байхыг хүсэхгүй байгаа биз дээ. Иймд дэлгэцэн дээрхээ сайн харахын тулд гэрэл сайн байх хэрэгтэй.

Хэрвээ та компьютерийн өмнө байнга ажилладаг бол нүдэнд тустай дараах зөвөлгөөг мөрдөөд үзээрэй. Доорх дасгалыг тогтмол хийвэл холын хараа муутахаас хамгаалдаг тул өдрийн хэдэн секундийг өөртөө зарцуулаад үзээрэй

Үүнд:
1.    Хэдэн хором компьютераа орхиод нүдээ 10 секунт анивчуул.
2.    5-10 секунд нүдээ хурдан цавчилах дасгал хий.
3.    Дараа нь нүдээ эргэлдүүлэх хөдөлгөөнийг хий.
4.    Нүднийхээ фокусийг хэд хэдэн удаа өөрчилж хараарай. эхпээд цонхон дээрх хөдөлгөөнгүй цэг харж, дараа нь тэнгэрт нисэж байгаа шувууг дагуулж харах эсвэл хотын бүүдгэр хөдөлгөөнийг харах дасгал хийгээрэй.
5.     Хэрвээ та гэртээ байхдаа нүдээ амрааж цочролоо гаргахыг хүсвэл  пакеттэй хандалсан цайгаа хөрсөн хойно нь нүдэндээ жин тавь.
Зөв амьсгалах
та саяхан компьютер худалдаж авсан бол хаалга болон, тасалгааны салхивч онгорхой байх уед компьютераа хэдэн цаг асаалттай байлгаарай. энэ үед компьютер    халах явцад хортой бодисууд     ихээр хуваагдаж нэвт хүлээгддэг. Компьютер байрлуулсан өрөөнд ханиалгаж найтайлгахгүйн тулд их цэвэрлэгээ хийж, цэвэр агаар оруулах хэрэгтэй. хэдий чинээ өрөө тасалгаа чийглэг уур амьсгалтай байна /гэвч энэ нойтон байхыг хэлээгүй шүү/ төдий чинээ таны эрүүл мэндэд сайн. Та бүхэндээ чийглэг байна гэдгийг тодруулбал: та өрөөндөө аквариумтай загасыг компьютер байрладаг газраасаа холгүй, /гэхдээ яг тохойн доороо биш шүү./ тавьж болно. Мөн гоёл чимэглэлийн усан хурхрээ эсвэл дотно найзынхаа өгсөн цэцэгтэй ваарыг ч байрлуулж болно шүү дээ. Харин усаа нэг хоёр өдрөөс хэтрүүлэлгүй солихоо мартаж болохгүй шүү. Өөр нэг зуйл бол мониторийн хажууд кактус     цэцгийг байрлуулбал хорт цацрагийг өөртөө шингээдэг     гэсэн яриа байдаг.
1.    Компьютер ямар ч цацрагт идэвхит бодис цацруулдагп/й. харин компьютерийн кинескоп рентгений туяа цацруулдаг. Гэвч орчин үед компьютерийн мониторууд бүрэн саармагжсан байдалтай болсон. хэрвээ нилээн эртний монитор бол дэлгэцнээсээ хагас метрийн зайд суувал аюулгүй.
2.    Их олон ургамал, кактус цэцэг байрлуулбал цахилгаан соронзон туяа ихэссэн нөхцөлд сайн ургадаг. Заавал компьютерийн хажууд ч биш телевизорийн дэргэд ч тавьж болно.

Зөв суух
Таныг одоо яаж сууж байгааг таах гээд үзье. Зүүн гараа тохойлдчихсон, эрүүгээ түшсэн эсвэл ширээгээ тулчихсан сууж байна уу? ширээнийхээ ард ингэж сууж байвал зөв суулт биш юм. Хэрвээ та ширээнийхээ ард ингэж суудаггүй бол сайн байна. Остеохондроз гэдэг бол-компьютертэй байнга харьцдаг эсвэл суунги амьдралын хэв маягтай хүмүүст тохиолддог мэргэжлийн өвчин юм.
Иймд нурууны ясны өвчингөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмч танд зөвлөж байна. өөрийн ажлын байраа биедээ зөв тохируулан зохион байгуулахад цаг гарга. суух үедээ нурууны ясны ачааллыг багасгахын тулд кресло эсвэл түшлэгтэй сандал хамгийн тохиромжтой. Та ширээнийхээ ард үргэлж суугаад байлп/й босож хөдлөж бай. боломжтой бол дасгал хийж, турник дээр суниаж. Ажил дууссаны дараа бассейнд орж бай. Нурууны хавагналт бадайралт буулгахын тулд шатаар өгсөж уруудаж байх сайн гэдгийг та мэдэх үү. Хүзүүний хондорзийн эсрэг арга хэмжээ авахад дараах дасгал танд тус болно. Та эхлээд хоёр гараа нийлүүлээд шилэн хүзүүнийхээ ард авчир. Дараа нь гараараа хузүүгээ дарж өгөх бөгөөд энэ үед толгойгоо хойш нь гэдийлгэнэ. Энэ дасгалыг хийх явцад хүзүүний булчингууд чангарч, остеохондрозын өвчин тусах магадлал багасдаг байна.